XVII жарны "Тийн унжлагат" хэмээх
ШОРООН НОХОЙ жилийн зурхай

VIEW MEDIA ©


Жилийн зурлага

Энэ жил “Хулгай дээрэм олширон, олсон эд малыг ноён нь аван, эд тариа үнэгүй болно”, хур тунадас бага, газрын шим өгөөж сайн, ургац, үр тариа, ногооны гарц дунд, хүнсний хангамж сайн, үймээн самуун, хямрал тэмцэл дунд байна. Мөн энэ үед ган ихтэй болно.

“Шороон үхэр”-ийн зурлагыг дүрсэлбэл: толгой, бие нь шар, эвэр, чих, сүүл, омруу, туурай нь улаан; ходоод, дөрвөн шийр, ногт нь ногоон; хөх цулбууртай, амаа ангайгаад, сүүлээ зүүн тийш шарваж явна. Үхэр хариулаач нь: Ногоон царайтай, нэг гэзгээ зүүн чихнийхээ араар, нөгөөгөө баруун чихнийхээ урдуур унжуулсан, цагаан дээлтэй, улаан бүстэй, хөл нүцгэн, малгайгаа баруун гартаа барьсан, унгасаар томсон бургасан улаан шилбүүр барьсан, хүч чадалтай идэр залуу, үхрийнхээ өмнө яаравчлан гүйж явна" гэж дүрслэгдсэн байна.

Залууст (дунд суудалтан) сайн, нялхаст (түмэн олон) дунд, өвгөд хөгшдөд (өндөр дээд суудалтан) муу ажээ. Их хүмүүн, ард иргэд цөм амар амгалан тайван болой. Ажил үйлс бүхэн бүтэмжтэй, үр ач дэлгэрэх, буян хурж эд агуурс дэлгэрэх эрхэм сайн.

Хууль цаазын хэрэгжилт сайжирах ч, хямрал, тэмцэл их болох нигууртай. Хот балгас, зарим газарт галын аюул, мөндөр цахилгаан буух гэмтэй. Үе мөч, хүзүү, зарим газарт халуун чанарын хижиг, хавдар, боом өвчин гарна.

Нохой жил хуурай гандуу, салхи ихтэй, хур тунадас бага. Зун, намрын улиралд газрын шим арвижин үр тариа, төмс, нарийн ногоо, цэцэг навч, үр жимс боловсрон ургац элбэгшиж урт намар болно.

Малд сайн, хүнд дунд зэрэг жил байна.

Жилийн зурхай

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.